Эрүүл мэндийн салбарынхан ажил хаялтыг нэг хоногоор хойшлууллаа

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр салбар хоорондын нэмэлт хэлэлцээрийг байгуулна

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Эмч эмнэлгийн ажилчид өнөөдрөөс эхлэн ажил хаяхаа мэдэгдээд байсан юм. Харин дахин салбарын төлөөлөлтэй уулзаж хэлэлцээр хийхээр болжээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр салбар хоорондын нэмэлт хэлэлцээрийг байгуулна. Хэрэв хэлэлцээр үр дүнд хүрэх юм бол Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд бүртгүүлж албажуулснаар Эрүүл мэндийн ажилчдын зарласан ажил хаялт албан ёсоор зогсох юм гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ