Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 10 сарын үзүүлэлт танилцуулна
Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” хурал Монголбанкны Г байранд болно.
10:00 цагт: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
10:00 цагт: ОХУ-аас ирсэн мэргэжлийн эмч нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах “Сайн санааны үйлс” аяны нээлт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болно.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 10 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.
11.00 цагт Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба, CU, GS25 байгууллага хамтран “365 анхаарч, хайрлая” аяны талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагт “Эко хүүхдийн төлөө нэгдэе” сэдвээр нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудаас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
Спорт:
-Буудлагын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл болно.
Урлаг соёлын тоглолт:
-"Үгүйлэгдсэн хайр" уянгын драмыг УДЭТ-ын тайзнаа толилуулж байна.
-"Сүүлчийн бороо" мета драмын жүжиг Оросын шинжлэх ухаан соёлын төвд гарч байна.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан "Бидний хооронд" үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл "Улаан гэр" галерейд гарч байна.
-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.
-МУСГЗ П.Цэгмидийн "Би" шилдэг бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 17-ныг хүртэл гарна.
-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна.
Хилийн чанадад:
-Египетийн Каир хотод буудлагын ДАШТ үргэлжилж байна.
-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Сэлэнгэ: "Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах" удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулж байна.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ