Бага хурлынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2025.11.15,16/ МАН-ын 31 дүгээр Их хурал боллоо. Эхний өдөр даргаа сонгосон бол дараагийн өдөр намын үндсэн дүрмээ шинэчлэв.

Тэгвэл өнөөдөр гурав дахь өдрөө Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт хуралдаж, Бага хурлынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ажээ.

Бага хурлын бүрэлдэхүүн батлагдсаныхаа дараа Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон бусад томилгоог хэлэлцэн шийдвэрлэх юм.

Бага хурлын гишүүдийн тоог нэмж 600 болгох чигтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ