Хүүхэд-Хайр-Ирээдүй үндэсний чуулган болно

Өнөөдөр болох /2025.11.19/ үйл явдлын хураангуйг хүргэж байна. 


08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09:00 цагт: Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхэд-Хайр-Ирээдүй Хүүхдийн үндэсний чуулган Төрийн ордны их танхимд болно.

09:00 цагт: Гаалийн зуучлагчдад тулгамдаж буй асуудал, ёс зүй, хариуцлагын түвшинг сайжруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд үүсч болзошгүй авлигын эрсдэлийг тодорхойлох, “гааль-гаалийн зуучлагч байгууллага”-ын хамтын ажиллагаанд тавих иргэний нийгмийн байгууллагын хяналтыг сайжруулах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг ГЕГ-т болно.

09:00 цагт: Хубилай Сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ой зориулсан “Хубилай сэцэн хаан: Амьдрал үйл хэрэг” эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн I байранд болно.

10:00 цагт: Хэл ба Эрх мэдэл: “Монгол Улс дахь ТББ-уудын эсрэг нэршлүүдэд хийсэн Шүүмжлэлт дискурс шинжилгээ” сэдвээр сургалт  ХЭҮК-ын хурлын танхимд болно.

10:00 цагт: Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурал МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болно.

10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

11:00 цагт: “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцийн үйл ажиллагаанд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Кулитц “Монгол Германы дипломат харилцааны 50 жилийн амжилт, хэтийн төлөв” сэдвээр лекц ШУА-ийн Их чуулганы танхимд уншина.

12:00 цагт: Монгол, Индонез Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес форум  Шангри-Ла зочид буудалд болно.

12:00 цагт:  “Монголын үндэсний жороо морин спортын холбоо”-оос “CHINGGIS KHAN CUP” 2025 жороо морины тойргийн уралдааны талаар Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ