Хүүхдэд уйлагнах, ойр ойрхон гүйлгэж, бөөлжих, өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандаарай

Хүүхдэд унтаарах, зовуурьтай тухгүй байх, уйлагнах, ойр ойрхон гүйлгэж, бөөлжих, 3-4 цагийн зайтай өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандаарай. Дур мэдэн эмчилгээ хийхийг хориглоно

Энэ жил томуугийн А хүрээний H3N2 вирус, амьсгалын замын синцитиаль вирус дэгдэж байна. Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн 7 хоногоос 4 хувиар нэмэгдсэн төдийгүй нийт амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна.

Томуу, томуу төст өвчин Улаанбаатар хотод алаг цоог дэгдэлттэй, эмнэлгүүдэд ачаалал нэмэгдсэн. Харин улсын хэмжээнд томуугийн идэвхжил нэмэгдэж байна.

Хүүхдэд унтаарах, зовуурьтай тухгүй байх, уйлагнах, ойр ойрхон гүйлгэж, бөөлжих, 3-4 цагийн зайтай өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандаарай. Дур мэдэж эм өгөхгүй байх, интернетээс зөвлөгөө авахгүй байхыг ХӨСҮТ онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ