Ойрын 10 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй байх бөгөөд энэ сарын Пүрэв, Ням гарагт ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Ойрын 10 хоног /2025.11.24-12.03/-ийн хугацаанд ихэнх хугацаанд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй байна.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, эн сарын 27-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Слхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 12 дугаар сарын 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. Энэ сарын 27, 30-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. Улаанбаатарт энэ сарын 25, 26-нд ялимгүй цас, энэ саоын 28-нд цас орж, цасан шуурга шуурна. Яармаг-Сонгины орчмоор -25..-30 градус, бусад хэсгээр -16...-21 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. Энэ сарын 25, 27-нд өдрүүдэд хүйтний эрч сулавтар байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ