Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхийг 10 саяар шагнана

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү түүхэн хууль батлагдсанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг "Улс тунхагласны баяр" болгон зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн улс аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөх барилддаг уламжлалтай.

Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших "Төрийн сүлд" -үүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, "Үндсэн хууль"-иуд болон 10 сая төгрөгийн бай гардана. Мөн УИХ-ын дарга "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн тусгай шагналыг уламжлал ёсоор гардуулна.

Та бүхэнд "Улс тунхагласны баяр"-ын барилдаанд түрүүлж байсан бөхчүүдийг танилцуулъя. 

  • 2024 – улсын заан С.Сүхбат
  • 2023 – улсын заан Б.Бат-Өлзий
  • 2022 – улсын аварга П.Бүрэнтөгс
  • 2021 – улсын арслан Б.Орхонбаяр
  • 2019 -улсын начин Н.Баярбаатар
  • 2018 – улсын гарди Б.Гончигдамба
  • 2017 – улсын аварга Ч.Санжаадамба
  • 2016 – улсын аварга Ч.Санжаадамба
  • 2015 – улсын заан Ч.Санжаадамба
  • 2014 – улсын аварга С.Мөнхбат
  • 2013 – улсын заан Ч.Санжаадамба
  • 2012 – улсын арслан П.Бүрэнтөгс
  • 2011 – улсын гарди Н.Ганбаатар
  • 2010 – цэргийн арслан Ч.Санжаадамба

СЭТГЭГДЭЛ БИЧИХ