“Монголын зөгийн бал-2025” форум болно

 -Өнөөдөр болох үйл явдал- 

09:00 цагт: “Монголын зөгийн бал-2025” форум Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны НАМАК байранд болно.

09:00 цагт: ХЭҮК, Монголын хуульчдын холбоотой хамтран “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг Хуульчдын ордонд болно.  

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын 120-131 дүгээр цувралын нээлт ШУА-ийн төв байранд болно. 

10:00 цагт: Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Буриад цэрэг Л.Цэвээновын мэндэлсний 145 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн эрдэм шинжилгээний хурал ҮБХИС-ийн Сүбээдэй танхимд болно.

10:00 цагт: “Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн М.Бат-Очир-130 жил” эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн шинэ салбарт болно. 

11:00 цагт: Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан "Чингис хаан" тэргүүн зэргийн одонт, Төрийн соёрхолт, Академич, хуульч С.Нарангэрэлд хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагаа Шихихутуг Хууль зүйн их сургуульд болно.

11:00 цагт: “Ахмад үеийн арга туршлага-2025” эрдэм шинжилгээний хурал  “Чингис хаан”  үндэсний музейн хурлын танхимд болно. 

11:30 цагт “Баялагтаа эзэн монгол” ТББ-аас “СОР-17 цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газар байгуулах” тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Эрчим хүчний зохицуулах хорооноос хувийн орон сууцны конторт тусгай зөвшөөрлийг ашиг сонирхлын зөрчил агуулж олгодог байж болзошгүй асуудлаар иргэд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

14:00 цагт: “Малчин өрхийн зургаан настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдал: Амьдралын хэв маягийн харилцан хамаарал” үндэсний хэлэлцүүлэг МУБИС-ийн Төв номын санд болно.

 

-Монгол, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Монгол-Солонгосын хөдөө аж ахуйн гаралтай хүнсний үзэсгэлэн, худалдаа “Сонжин гранд” зочид буудалд болж байна. 

-Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.

Спорт:

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

Үзэсгэлэн:

-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд 12 дугаар сарын 16-ныг хүртэл гарч байна.

-Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

-Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан цуглуулагч Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.  

Урлаг соёлын тоглолт:

-“Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулгын “Ган зам” паласт болно.

“Хөх тойрог” экзистенциалист драмын жүжгийг Төмөр замын чуулга “Ган зам” паласт толилуулна.

-"City swing” концерт Улсын филармонид болно.

-"Гэм зэм" постдрамын жүжгийг Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 30-ныг хүртэл толилуулж байна.

-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна. 

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна. 

-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна. 

Хилийн чанадад: 

-АНЭУ-ын Абу Даби хотод эхлэх “Их дуулга” тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин оролцоно. 

-Саха хотод Монгол Якут хэл хуурын хамтарсан тоглолт болно.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

Говьсүмбэр: “Ондоошил ба ялгарамж” уламжлал шинэчлэлийг хослуулсан нэгдсэн тоглолт Дуу бүжгийн Боржигин чуулганд болно. 

Сэлэнгэ: Засаг даргын эрхлэх хүрээний газар, хэлтсийн албан хаагчдын дунд аймгийн Засаг даргын нэрэмжит спортын нөхөрсөг тэмцээн болно.

Өвөрхангай: "Өвлийн идэш" үзэсгэлэн худалдааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    OYUN (197.211.63.57)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2025 оны 12 сарын 02 | Хариулах