К.Ёолк, Л.Энхрийлэн тэргүүтэй тамирчид "Токио Их Дуулга"-д зодоглоно
Олон Улсын Жүдогийн Холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний оны сүүлчийнх нь Токиогийн Их Дуулга тэмцээн билээ.
Энэ сарын 6-наас 7-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээнд одоогийн байдлаар 43 орны 324 жүдоч өрсөлдөхөөр нэрээ өгчээ.
Япончууд хамгийн олон буюу 56 тамирчин оролцох бол БНСУ-аас 26, ОХУ-ын 22, Хятадын Тайпэйгийн 19, Монголын 16, Польшийн 15, Гүрж, АНУ-ын тус бүр 13 тамирчин бүртгүүлсэн байна.
Монголын улсын багийн бүрэлдэхүүнд:
Эрэгтэй
- 60 кг: Б.Сүхбат, К.Ёолк,
- 66 кг: Б.Эрхэмбаяр,
- 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр,
- 81 кг: Н.Жангарай,
- 90 кг: Ц.Дагвадорж,
- +100 кг: Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй
- 48 кг: Ж.Анударь,
- 52 кг: М.Нандин-Эрдэнэ,
- 57 кг: Л.Сосорбарам, Т.Ариунзаяа,
- 63 кг: Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг,
- 78 кг: О.Хүслэн нар оролцоно.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД