Оюутолгойн сонсгол 09.00 цагаас эхэлнэ

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол өнөөдөр 09.00 цагт эхэлнэ.

Өнөөдөр буюу сонсголын эхний өдөр "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэх юм.

Энэхүү сонсголд үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй нийт 300 гаруй хүн гэрчээр дуудагдаад байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ