“Нийслэлийн төсөв асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” хэлэлцүүлэг болно
-Өнөөдөр болох үйл явдал-
Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна
09:00 цагт: “Нийслэлийн төсөв асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” хэлэлцүүлэг АТГ-ын Олон нийтийн төвийн хурлын зааланд болно.
10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10:30 цагт: “Дата эрх чөлөө: Иргэдийн хяналт” V үзэсгэлэнгийн нээлт "Норпей" арт галерейд болно.
11:30 цагт: БНХАУ-ын “Мен дун энержи” компанийн захирал Ли Жан Хуа “Олгой булаг” компанийн “Төхөм” уурхайд хөрөнгө оруулалт хийж хохирсон талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: БОНЗ-ын менежментийн тогтолцоо болон бүтээгдэхүүний баталгаажуулалтын гэрчилгээг "Сүү" ХХК-ийн байранд гардуулна.
15:00 цагт: “Тусгаар тогтнолын бэлгэдэл төгрөг 100 жил” сэдэвт шуудангийн марк, анхны өдрийн дугтуйны худалдаа Маркийн газар, Төв шуудангийн үйлчилгээний “А” заал, Шуудангийн үйлчилгээний 21, 36, 38, 46, 51-р салбарт болно.
-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг content@montsame.gov.mn и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр энэ сарын 12-ныг хүртэл хүлээн авна.

-Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Оюутолгой"-н нээлттэй сонсголыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд энэ сарын 12-нийг хүртэл зохион байгуулна.
-Хүүхэд хамгааллын “Асуудал-Шийдэл” сарын аяныг энэ сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.
-Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
Спорт:
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
Үзэсгэлэн:
-Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарын хамтарсан “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн энэ сарын 11-нийг хүртэл “Монгол арт галерей"-д гарна.
-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарч байна.
“8 дахь удаагийн Контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-ОХУ-ын Сочи хотод өсвөрийн жүдочдийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ