Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна
ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 11-12-нд шилжих шөнө нутгийн өмнөд хэсгээр, 12-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ