Nyrriel Atienza:Танай засгийн газар бидний зовлонг харж, үнэнийг илрүүлэхэд тусална гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна
Эрэл группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан 32 настай Филиппин эмэгтэй учир битүүлгээр нас барсан хэргийг дахин сэргээж, шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, талийгаачийн ар гэрийнхэн МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүслээ.
Одоогоос 14 жилийн Б.Эрдэнбатыйн гэрт гэрийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа 14-н жилийн өмнө учир битүүлгээр нас барсан Филиппин эмэгтэйн талаар сэтгүүлч С.Будрагчаа “Нууц материалууд” нэвтрүүлгээрээ хөнджээ. Хохирогч эмэгтэйн гэр бүлийнхэн хэргийн үнэнийг тогтоолгохын тулд МУ-ын төрийн тэргүүнээс тусламж хүсч буйгаа илэрхийлжээ.
Эрэл ХХК-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан бүсгүйн том охин Nyrriel Atienza өөрийн цахим хуудаснаа дараах хүсэлтийг нийтэлжээ. Учир нь түүний ээжийн амь хохирсон асуудлаар сэтгүүлч С.Будрагчаа хил дамнан эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэж, олны анхаарлын төвд оруулаад байна.
Nyrriel Atienza,
"Монголын ард түмэнд баярлалаа. Олон жил өнгөрсөн ч “Монгол Улс шударга ёсны төлөө” гэдгээ дэлхий нийтэд харуулна гэдэгт бид итгэж байна,
“Монгол Улсын Эрхэм Ерөнхийлөгч болон Монгол Улсын Засгийн газрын эрхэм гишүүд ээ,
Би 2011 онд Улаанбаатарт учир битүүлгээр нас барсан Филиппин эх Террил Атиензагийн ууган охин Nyrriel Atienza байна. Манай гэр бүл 14 жил чимээгүй, айдастай, ядуу зүдүү амьдарсан. Бид хамгаалалтгүй, харийн нутгаас яаж шударга ёсыг эрэлхийлэх тухай ойлголтгүй хүүхдүүд байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбогдох хүмүүсийн эрх мэдэл нь бидний дуу хоолойг хэзээ ч сонсохын аргагүй байсан. Арав гаруй жил энэ зовлонг үүрч явсны эцэст Монголын ард түмэн бидэнд мартагдахааргүй энэрэнгүй сэтгэлийг үзүүллээ.
Танай улсын иргэд бидний гашуун түүхийг сөхөж, зүрх сэтгэлийг маань тайвшруулж, дахин ярих зориг өглөө. Миний ээжийн хэргийг дахин нэг удаа шалгаж, шударгаар, эелдэгээр харахыг Монголын төр засгаас гүн хүндэтгэлтэйгээр хүсэж байна. Бид өшөө авалтыг эрэлхийлээгүй. Бид үнэн, нэр төр, хүүхэд бүрийн хүртэх ёстой хамгаалалтыг хайж байна.
Миний ээж Террил танай улсад очсон, амиа алдсан. Түүний хохирсон хэргийг бүрэн шалгагдаагүй. Түүний хүүхдүүд 14 жил ямар ч хариултгүй, шударга ёсгүй, амар тайвангүй амьдарч байна. Би Монголын ард түмний сайн сайханд итгэдэг. Танай засгийн газар бидний зовлонг харж, үнэнийг илрүүлэхэд тусална гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна.
Таны шударга ёсны мэдрэмжид бид итгэж байна. Бид таны хүн чанарт итгэж байна. Олон жил өнгөрсний дараа ч Монгол Улс шударга ёсны төлөө гэдгээ дэлхий нийтэд харуулна гэдэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ