Улаанбаатар-Эрээн чиглэлийн гал тэрэгний хуваарь өөрчлөгджээ
Зорчигч урсгал багассантай холбогдуулан энэ сарын 11-ний өдрөөс 2026 оны 01-р сарын 05-ны өдрийн хооронд Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигчийн 22-р галт тэрэгний аяллыг цуцалжээ. Улмаар, Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг 7 хоногийн 4 өдөрт 5 удаа аялдаг байсныг дараах байдлаар өөрчилсөн байна.
Улаанбаатар -Эрээн чиглэлийн галт тэрэг:
- Даваа гарагт 20:22 цагт,
Пүрэв гараг 07:18 цагт,
Баасан гараг 20:22 цагт тус тус аялалд гарахаар болжээ.
Харин Пүрэв, Ням гарагийн 20:22 цагаас хөдлөх 22-р галт тэрэг дээрх хугацаанд аялахгүй болсныг Улаанбаатар төмөр замаас мэдээллээ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ