Ойн бүрэлдэхүүн хэсгийн 2026 оны үйл ажиллагааны талаарх уулзалт болно

-Өнөөдөр болох үйл явдал- 

10:00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.

10:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно. 

14:00 цагт: Осакагийн Бизнес Хөрөнгө оруулалтын төв болон Осака хотын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран цахим уулзалт зохион байгуулна.

14:00 цагт: Ойн газар болон Европын холбооноос хамтран зохион байгуулж буй Ойн бүрэлдэхүүн хэсгийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний зөвлөлдөх уулзалт “Холидэй Инн” зочид буудалд болно.


-Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

Спорт:

-Сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

Үзэсгэлэн:

-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.

-“Өв, өлгий-3000” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна. 

-“Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.

-МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн “Монгол арт” галерейд энэ сарын 31-нийг хүртэл гарна. 

 -“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл”  үзэсгэлэн Монголын үндэсний музейд  2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

-ОХУ-ын Сочи хотод өсвөрийн жүдочийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ