Барак Обама: Сирийн асуудлын улс төрийн аргаар шийдэхийг хичээнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ард түмэндээ хандаж телевизээр хэлэхдээ "Сири дэх иргэний дайнд Америк хөндлөнгөөс оролцох бодолгүй байна, гэхдээ өргөн хүрээтэй биш цохилт өгнө. Би цэргээ Сири рүү илгээхгүй. Энэ дохио дарангуйлагч Асадыг химийн зэвсэг хэрэглэхийнхээ өмнө хоёр дахин эргэцүүлэхэд хүргэнэ” хэмээн ярьж байна. Түүнчлэн Сирийн асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх талаар Оросын удирдагч Путинтэй зөвлөлдөх өө тэмдэглэсэн байна.

Мөн тэрбээр "Ирак, Афганистаных шиг цаг хугацааны хувьд хязгааргүй ажиллагаа явуулахыг би эрмэлзэхгүй. Ливи, Косовогийнх шиг агаарын удаан хугацааны довтолгоон ч хийхгүй” гэдгээ хэлээ.

Дамаск өнгөрсөн сарын сүүлээр иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэснийхээ хариуцлагыг Сирийн Засгийн газар үүрэх ёстой хэмээн АНУ үзэж байнаа.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ