58.1 сая толгой мал тоологджээ
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2025 оны эцэст улсын хэмжээнд нийт 58.1 сая толгой мал тоологдсон байна. Малын бүтцийг төрлөөр нь авч үзвэл 501.3 мянган тэмээ, 5.1 сая адуу, 5.4 сая үхэр, 23.9 сая хонь, 23.2 сая ямаа тоологджээ.
Нийт малын тоо өмнөх онтой харьцуулахад 445.1 мянган толгойгоор өссөн бөгөөд өсөлт нь малын төрлөөс хамааран харилцан адилгүй байна.
Тухайлбал, адуу 444.1 мянган толгойгоор буюу 9.5 хувь, үхэр 365.1 мянган толгойгоор буюу 7.2 хувь, ямаа 247.8 мянган толгойгоор буюу 1.1 хувь, тэмээ 2.7 мянган толгойгоор буюу 4.3 хувь тус тус нэмэгджээ. Харин хонь өмнөх оноос 632.6 мянган толгойгоор буюу 2.6 хувиар буурсан нь нийт өсөлтийг сааруулсан үзүүлэлт болж байна. Энэхүү өөрчлөлт нь бэлчээрийн даац, зах зээлийн эрэлт, цаг уурын нөхцөл зэрэг хүчин зүйлтэй уялдан мал сүргийн бүтэц тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байгааг илтгэж байна.
Аймгуудын тоон үзүүлэлтийн авч үзвэл Өмнөговь, Сүхбаатар, Архангай, Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр, Завхан аймгууд болон Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.7-325.0 мянгаар өссөн байна. Харин Сэлэнгэ, Увс, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул, Өвөрхангай, Булган, Говь-Алтай, Төв, Орхон аймгуудад малын тоо өмнөх оноос 6.3-354.5 мянгаар буурчээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ