Колорадо муж үерийн аюулд автжээ

АНУ-ын Колорадо мужид хар шуурганаас үүдэлтэй их хэмжээний бороо орж үер буусны улмаас гурван хүн нас барж олон зуун хүн орон гэрээ орхиж нүүж байна. Ихэнх зам харгуй хаагдсан бөгөөднам дор газруудын олонх нь усанд живсэн байна.

Колорадод гурван өдрийн турш бороо орж байгаа бөгөөд гурван цаг тутамд 17 см-ээр усны түвшин нэмэгдэж байгаа гэнэ. Голын усны түвшин энгийн үеийнхээсдаруй зургаан метрээр нэмэгдсэн хэмээн мэдээлж байна.

Оршин суугчдын ихэнхийг нь ойролцоох хотууд руу нүүлгэж байгаа бөгөөд, аврах албаныхан очиж амжаагүй байгаа хэсгийн хүмүүс том үхэр чулуун дээрхоргодож байгаа гэнэ. Түүнээс гадна 400 гаруй сурагчид хичээлдээ явах боломжгүй болжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ