Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарьтай танилц

Монголын Үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцууллаа. 

01.10 Бямба, 11:00 Талх-Чихэрийн хэвийн боовны баяр Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан, 

01.11 Ням, 13:00 Дархан хотын 65 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, 

01.13 Мягмар, 13:00 Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан, 

01.17 Бямба, 14:30 Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/,

01.18 Ням, 14:30 Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/, 

01.23 Баасан, 11:00 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 

01.24 Бямба, 14:30 Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн эхний хагас/, 

01.31 Бямба, 13:00 Ховд аймгийн Мөст сум үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой, тус сумын харьяат, Монгол Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ