Монголын спортын корпорацаас зохион байгуулдаг Монголын спортын наадам энэ сарын 18-нд эхэлнэ. Тав дахь удаагийн тэмцээнийг байт харваа, бүжгийн спорт, виртуал дугуй, жюү жицү, мөсөнд авиралт, спорт авиралт, кэндо, рөүинг, таеквондо, хүндийг өргөлт, тэргэнцэртэй сэлэм гэсэн спортын 10 төрлөөр зохион байгуулахаар болжээ. Урьдчилсан мэдүүлгээр 700 орчим тамирчин оролцох төлөвтэй байна. Тэмцээн энэ сарын 18-нд мөсөнд авиралтаар эхэлж, 25-нд байт харваа, виртуал дугуйн төрлөөр өндөрлөнө.
2022 онд анх зохиогдож байсан холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн нь энэ жил нэрээ өөрчлөн Монголын спортын наадам болжээ. Азийн наадмын форматаар зохион байгуулах тус тэмцээн “Степпе арена”, “Буянт-Ухаа” спортын ордон, Монгол бөхийн өргөө, “Уран ган” спорт цогцолборт болно.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ