Улаанбаатарт өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Малчид иргэдэд зориулсан мэдээ:  

11-13-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2026 оны 01-р сарын 10-ны 20 цагаас 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр -32…-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27…-32 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10…-15 градус, Их нууруудын хотгор, Эг тарвагатайн бэлчирээр -15…-20 градус, бусад нутгаар -20…-25 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13…- 18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +1…-4 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Цаг агаарын мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (197.211.52.64)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 02 | Хариулах