Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ өсөлттэй байна

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрлах орон сууцны нэгдсэн үнийн тарифыг Үндэсний статистикийн хорооноос өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын байдлаар танилцууллаа.


Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38 болж, өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн байна.

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ таван сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.97 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийслэлийн Хан-Уул дүүрэгт 7.3 хувь буюу 342 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр үнийн дүнтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 4.4 хувь буюу 145 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага үнийн дүнтэй байгаа аж.

Харин хуучин орон сууцны тухайд, хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 5.06 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу таван сая төгрөгийн үнэтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 19 | Хариулах