Д.Сайнсайхан: Гал морин жилд дараах хүмүүс ОНЦГОЙЛОН засалтай

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан ирэх морь жилд онцгой засал хийлгэх хүмүүсийн тухайд: 

Мэнгэ голлосон жилтнүүд. Энэ жил 1 Цагаан мэнгэтэй хүмүүс мэнгэ голлосон 2017, 1981, 1945 оны тахиа, 2008. 1972. 1936 оны хулгана, 1999. 1963. 1927 оны туулай, 1990. 1954 оны морь жилтнүүд хэрүүл тэмцлээс зайлсхийж, гарз гарахаас сэрэмжил. Засал нь: Мэнгэний засал хийлгэ, Жанаггагдог, Далха тахиулж, Алтангэрэл, Цэвэгмэдийн чого уншуулна.

Бар, туулай жилтнүүд Ши буюу Үхэх жилийн Нашидүрсүмийн засалтай тул Үхэх гэсэн нэр биш юм. Цаад утгандаа буян доройтох хэмээх буюу ажил үйлдээ анхаарал тавьж, нягт нямбай ажиллахыг сануулсан ойлголт юм. 9 хар, 9 цагаан чулуу бэлтгээд Нашидүрсүмийн засал заавал хийлгэвэл зохистой.

Нашидүрсүм гэдэг нь На буюу өвдөх, ши буюу үхэх, дүр буюу үхээрт орших гэсэн 3 үгийн нийлбэр бөгөөд Гурван жил дараалан тохиодог нь энэ шууд утгаараа биш өвдөх гэдэг нь гарз гарахаас болгоомжил, үхэх гэдэг нь ажил үйлсдээ анхаарах, үхээрт орших гэдэг нь хэл ам хэрүүл тэмцлээс сэрэмжлэхийг анхааруулж байдаг. Жилийн нашидүрсэмээс гадна суудлын нашидүрсүмийн заслаа зурхайчаас асууж засал номондоо шамдаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ