АНУ: Цагаачлалын визний хоригтой 75 улсад Монгол Улс багтав

Трампын засаг захиргаа нийт 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгох үйл явцыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Хориг нэгдүгээр сарын 21-нээс эхлэн хэрэгжих бөгөөд Африк, Ази, Латин Америк, Ойрхи Дорнод, зүүн Европ гээд дэлхийн өнцөг булан бүрээс улс орнууд багтжээ. Тэдгээр 75 улсын иргэдийг АНУ-д төрийн халамж, тусламжид найдах магадлалтай гэж албаныхан үзэж байгаа аж.

Хоригт хамрагдахгүй зарим онцгой тохиолдол бий. Хэрвээ тухайн хүн давхар иргэншилтэй, нөгөө хоёр дахь иргэншил нь хоригт багтаагүй бол шинэ журам тэр хүнд хамаарахгүй. Эсвэл тухайн хүний АНУ-д ирж буй шалтгаан нь "Америк нэгдүгээрт" үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа гэдгийг баталж чадвал хоригт хамрагдахгүй.

Хориг зарлагдахаас өмнө аль нэг улсын иргэн виз авсан бөгөөд түүнийг нь хэвлэж гаргаагүй байсан бол консулын ажилтан тухайн визийг хүчингүй болгоно.

75 улсын жагсаалтыг доор бүрэн эхээр нь танилцуулъя. Эдгээр улсуудын зарим нь АНУ-ын холбоотон байгаа бол зарим нь дайн дажинтай, зарим нь АНУ руу цагаачлалын арвин түүхтэй улсууд аж.

  1. Afghanistan

  2. Albania

  3. Algeria

  4. Antigua and Barbuda

  5. Armenia

  6. Azerbaijan

  7. Bahamas

  8. Bangladesh

  9. Barbados

  10. Belarus

  11. Belize

  12. Bhutan

  13. Bosnia and Herzegovina

  14. Brazil

  15. Myanmar

  16. Cambodia

  17. Cameroon

  18. Cape Verde

  19. Colombia

  20. Côte d’Ivoire

  21. Cuba

  22. Democratic Republic of the Congo

  23. Dominica

  24. Egypt

  25. Eritrea

  26. Ethiopia

  27. Fiji

  28. The Gambia

  29. Georgia

  30. Ghana

  31. Grenada

  32. Guatemala

  33. Guinea

  34. Haiti

  35. Iran

  36. Iraq

  37. Jamaica

  38. Jordan

  39. Kazakhstan

  40. Kosovo

  41. Kuwait

  42. Kyrgyzstan

  43. Laos

  44. Lebanon

  45. Liberia

  46. Libya

  47. North Macedonia

  48. Moldova

  49. Mongolia

  50. Montenegro

  51. Morocco

  52. Nepal

  53. Nicaragua

  54. Nigeria

  55. Pakistan

  56. Republic of the Congo

  57. Russia

  58. Rwanda

  59. St Kitts and Nevis

  60. St Lucia

  61. St Vincent and the Grenadines

  62. Senegal

  63. Sierra Leone

  64. Somalia

  65. South Sudan

  66. Sudan

  67. Syria

  68. Tanzania

  69. Thailand

  70. Togo

  71. Tunisia

  72. Uganda

  73. Uruguay

  74. Uzbekistan

  75. Yemen

СЭТГЭГДЭЛ БИЧИХ