Амин нутаг видео контентын уралдаан үргэлжилж байна
-Өнөөдөр болох үйл явдал-
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
11:30 цагт: Сэлэнгэ аймгийн ногоочид УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн хэлсэн мэдээлэлтэй холбоотой байр сууриа Үндэсний мэдээллийн төвд илэрхийлнэ.
13:00 цагт: Цагдаагийн байгууллагын шинэ тасаг хорооллын эцэст И-мартын урд талд нээнэ.
13:00 цагт: Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд болно.
-Номын үзэсгэлэн, худалдааг Улаанбаатар хотын Төв номын санд энэ сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.
-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд 2 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.
-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.
-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Үзэсгэлэн:
-"Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
Өвөрхангай:“Цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно.
-Сийлбэрч Н.Одхүүгийн нэрэмжит "Өвөрхангайн урчууд-2026" үйл ажиллагаа болно.
Сэлэнгэ: “Цагаан сар-2026” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа гарна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ