Милан Кортина 2026: Клебо түрүүлж, Б.Ачбадрах 55-р байр эзэллээ

Норвегийн Йоханнес Хёсфлот Клебо аваргаа хамгаалав

Олимпын аварга Норвегийн Йоханнес Хёсфлот Клебо гурван олимп дараалан алтан медаль хүртлээ. Түүний араас Францын Матис Деслогес болон нутаг нэгт Мартин Левстрем Ниенге нар удаалав. 

Монголын тамирчин Б.Ачбадрах 55 дугаар байрт эзэллээ. Ази тивээс хамгийн өндөр амжилтыг Японы Хиросэ үзүүлж, 22 дугаар байрт оров. 

Энэ удаагийн скиатлоны төрөлд нийт 74 тамирчин гараанаас гарсан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ