ӨМНӨГОВЬ: Түмэн тэмээний баярыг 8000 гаруй хүн зорин иржээ

 Энэ жилийн “Түмэн тэмээний баяр”-т дөрвөн аймгийн 60 гаруй сумын тэмээчин 1000 гаруй тэмээтэй оролцож байна. Тэмээний баярыг үзэхээр 8000 орчим хүн ирснээс 200 гаруй нь гадаадын жуулчин байгааг зохион байгуулагчид мэдээлэв.

 
Энэ үеэр дөрвөн насны ангиллаар тэмээ уралдуулж, тэмээний парад, ингэний айргийн баяр, гэрэл зургийн үзэсгэлэн, тэмээтэй сайхан хос болон шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн явуулжээ. Мөн тэмээн поло, тэмээн дээрээс бай харвах тэмцээн боллоо. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ