ААШТ I "Мастерс" ангиллын дугуйчид хошой алтан медаль хүртлээ
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн "Мастерс" ангиллын тэмцээн эрэгтэй 20 км, эмэгтэй 15.8 км ганцаарчилсан гараагаар эхэллээ. Тус ангилалд Монгол Улсаас нийт 8 тамирчин оролцож байна.
55-59 насны ангилалд:
- ОУХМ Д.Шинэбаяр /Хоршоолол/ - Алтан медаль
- ОУХМ С.Түмэндэмбэрэл /Хубилай Хаан клуб/ - Хүрэл медаль
65-69 насны ангилалд:
- ОУХМ Г.Анхбаяр /Монруд клуб/ - Алтан медаль
Мастерс эмэгтэй гацаарчилсан гараатай 15.8 км уралдаанд
45-49 насны ангилалд:
Спортын мастер Д.Эрдэнэтуяа /Улаанбаатар нийгэмлэг/ хүрэл медаль тус тус хүртэж, "Мастерс" ангиллын тамирчид бахдам сайхан амжилт үзүүлээд байна.
ОУХМ Д.Шинэбаяр Ази тивийн аваргын хоёр дахь алтан медалиа хүртсэн бол ОУХМ Г.Анхбаярын тивийн аваргаас хүртсэн 8 дахь медаль нь алтан медаль болж байна.
Хүрэл медаль хүртсэн ОУХМ С.Түмэндэмбэрэл нь тивийн аваргаас 3 дахь хүрэл медаль байсан бол Спортын мастер Д.Эрдэнэтуяагийн хувьд тус тэмцээний хошой медальтан болоод байна.
Энэ бол олон жилийн хөдөлмөр, сахилга бат, тэсвэр тэвчээр, зорилго мөрөөдөлдөө үнэнч байсны бодит үр дүн юм. Монголын дугуйн спортын нэр хүндийг Ази тивд дахин бататгаж, залуу тамирчдад итгэл, урам зоригийн гал асаасан бахархам амжилт боллоо.




3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ