СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Судалгаанд хамрагдаад код явуулаад өгөөрэй” гэх зурвасаар иргэдийг залилж байна
“Би код авах гэж байгаад тан руу андуураад явуулчихлаа, буцаагаад явуулаад өгөөч”, “Судалгаанд хамрагдаад код явуулаад өгөөрэй” зэрэг агуулгатай зурвас илгээн иргэдийг залилж байна.
Залилагчид бусдын фэйсбүүк хаягийг ашиглан хуурамч мессеж иргэдийн гар утасны дугаар руу баталгаажуулах код явуулж хувийн мэдээлэл, нууц үг, банкны картын мэдээллийг хууль бусаар олж авдаг аж.
Улмаар фэйсбүүк хаяг болон банкны дансанд нь нэвтэрч залилах гэмт хэрэг үйлдэгдэх тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн өөрийн банкны картын мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг цахимаар дамжуулан өгөхгүй байхыг ЦЕГ-с анхааруулж байна
Эх сурвалж: ЦЕГ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ