Улаанбаатарт 8 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, өнөөдөр улаанбаатар хот орчмоор, багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28-30 хэм, бусад хэсгээр -20-22 хэм, өдөртөө -6-8 хэм хүйтэн байх бол багануур орчмоор мөн багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -30-32 хэм, өдөртөө -11-13 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -27-29 хэм, өдөртөө -8-10 хэм хүйтэн байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -34-39 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27-32 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -23-28 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -15-20 хэм, бусад нутгаар -19-24 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21-26 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -15-20 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4-1 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -2-7 хэм, бусад нутгаар -6-11 хэм хүйтэн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ