Авлигын төсөөллийн индексийг олон нийтэд албан ёсоор зарлана
-Өнөөдөр болох үйл явдал-
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад айлчилж байна.
11:00 цагт: Тарвалин хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
11:30 цагт: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амарын “Монголын товч түүх” бүтээлийн анхны хэвлэлийн эхийг крилл үсгийн хөрвүүлгийн хамтаар үүсмэл бүтээл болгон шинэчлэн хэвлэсэн номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.
14:00 цагт: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/ АШУИС хооронд “Монгол Улсад хепатит дельта вирусийн /HDV/ халдварыг хянах судалгаа, хөгжүүлэлт”-ийн төслийг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурах ёслол АШУҮИС-ийн төв байранд болно.
14:00 цагт: Авлигын төсөөллийн индексийг олон нийтэд албан ёсоор зарлана.
-Номын үзэсгэлэн, худалдааг Улаанбаатар хотын Төв номын санд энэ сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.
-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.
-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Үзэсгэлэн:
-"Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Италийн Милан хотод "Милано-Картино-2026" Өвлийн олимп болж байна.
-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
Өвөрхангай: “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа болж байна.
-Сийлбэрч Н.Одхүүгийн нэрэмжит "Өвөрхангайн урчууд-2026" үйл ажиллагаа болж байна.
Сэлэнгэ: “Цагаан сар-2026” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа болж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ