Улстөржилгүй ажлаа шууд хийе гэсэн Н.Учралын кабинет мэргэжлийн байх ёстой
Улстөржилгүй ажлаа шууд хийе гэсэн Н.Учралын кабинет мэргэжлийн байх ёстой.
Ням-Осорын Учралын Засгийн газар кабинетаа бүрдүүлэхдээ зэрэгцэн улс төржилт талцал гаарч, сошиал галзуурлаар үргэлжилж гүжир гүтгэлэг ч хирээс хэтэрсэн өдрүүд өнгөрч байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрийг барих, Хуулийн байгууллагуудын өмнөөс хуудуутай мэдээлэл тараах гээд арчаагүй эрээ цээргүй улс төржилтөд ард түмэн дургүй байна. Үүнийг анзаарсан МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал Улстөржилгүй ажлаа шууд хийгээд явчихмаар байна гэж нэг бус халаглаж байгаа нь түүний хувьд түмэн зөв. Бас боловсрол, эрүүл мэнд хоёроо улстөржилтөөс хамгаалж, хийж хэрэгжүүлэх ажлынх нь төсвийг танахгүй гэсэн нь Эмч нарын баярын өдөр ихэд нийцтэй үгс байлаа. Тэр үнэндээ мэргэжлийн сайдуудаар багаа бүрдүүлж нийгмийн чухал салбаруудаа улс төрөөр самруулчихгүй болж бүтэж байгаа ажлыг нь үргэлжлүүлэхгүй бол, ард иргэдийн дургүйцэл гаарч, алсдаа намд нь ч, улс эх оронд ч халгаатай болно гэдгийг мэдэрч байна. Тиймээ туршлагатай мэргэжлийн сайдууд Ням-Осорын Учралын багт хэрэгтэй
Дахиад л шинээр эхлэх дадлагажигч сайдууд хэрэггүй. Тэгээд л шинэ томилгоо, шинэ нөхцөл байдал, үл ойлголцол, жагсаал цуглаан...
Мэргэжлийн туршлагатай сайдуудаар багаа бүрдүүлэх нь мэдээж эхний эрх ашиг байж таарна. Тэр нь ч дээр биз. Цалин цавуу, нийгмийн асуудал нь байнга хөндөгддөг зарим салбарт гал намжсан дээр нь ажлыг нь үргэлжлүүлээд явчих нь ард иргэд, мэргэжлийнхэн, улс оронд ч хэрэгтэй гэдгийг тэр мэдэж байна. Монгол ардын намынхан ч бас үүнийг мэдэж байх учиртай.
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД