Artemis II сансрын нисэгчид сар луу нислээ

Artemis II сансрын хөтөлбөрийн хүрээнд дөрвөн сансрын нисэгч сарыг тойрох өндөр эрсдэлтэй нислэгт гарлаа. Энэ нь сүүлийн хагас зуунаас илүү хугацаанд хүн төрөлхтөн сар руу илгээж буй анхны нислэг бөгөөд НАСА-гийн ойрын хоёр жилд саран дээр буух зорилгын эхлэл болж байна.

Гурван америк, нэг канад нисэгчийг тээсэн 32 давхар өндөр пуужин Kennedy Space Center-ээс хөөрсөн бөгөөд олон арван мянган хүн шинэ эрин үеийн эхлэлийг харахаар цугларсан байна. Энэ нь 1960-1970-аад оны Аполло хөтөлбөрийн үеийг санагдуулам байлаа. Энэ нь НАСА-гийн сар дээр байнгын суурь байгуулах зорилгын хамгийн том алхам юм.

Q&A — To the moon and back! Answers about today's Artemis II launch | story  | Kids News

Artemis II: Nasa's crewed rocket lifts off to begin 10-day lunar journey –  as it happened | Space | The Guardian

СЭТГЭГДЭЛ БИЧИХ