Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэнд ял оногдуулав

Монгол Улсад цахим мөрийтэй тоглоомыг 2025 оны долдугаар сарын 1-нээс эхлэн Эрүүгийн хууль-аар бүрэн хориглосон. Мөн зөвхөн зохион байгуулах төдийгүй ийм үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тухайлбал өөрийн банкны данс, утасны дугаар, цахим хаяг, цахим мөнгийг удаа дараа ашиглуулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш прокурорын байгууллагаас мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан долоон хүнд холбогдох таван хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгаа аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн нэг хэрэгт иргэн Б.Н нь 2025 оны долдугаар сарын 8-нд өөрийн Хаан банкны дансыг мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад ашиглуулах тохиролцоо хийж, үүнийхээ хариуд мөнгөн ашиг хүртсэн байна. Улмаар тухайн дансаар 2025 оны наймдугаар сарын 20-22-ны хооронд нийт 62.6 сая төгрөгийг цахим мөрийтэй тоглоомын бооцооны хэлбэрээр дамжуулсан нь тогтоогджээ.

Энэ хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд Б.Н-ийг Эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна. Мөн уг гэмт хэргээс олсон орлого болон дансаар нь дамжсан мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Иймд иргэд өөрийн нэр дээрх банкны данс, утасны дугаар, цахим хаяг, цахим мөнгө зэрэг мэдээллээ бусдад ашиглуулах нь шууд бусаар гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж байгаа хэлбэрт тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдгийг анхаарах шаардлагатай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (105.119.33.106)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 10 | Хариулах