Хүний мах иддэг гаж донтонг илрүүлжээ

Америкийн Массачусеттс мужийн цагдаа нар бага насны хүүхдийг хулгайлан, сексийн дарамтад оруулж, дараа нь амийг нь хөнөөн, махыг нь идэхээр бэлтгэж байсан нэгэн этгээдийг баривчилсан байна.
Их Британийн иргэн 40 настай Жеффри Портуэй гэгч нийгэмд аюултай, хэний ч санаанд оромгүй балмад хэргийг үйлдэхийн тулд өөрийн гэрийн доодох зоорио тусгайлан засаж янзалсан байжээ.
Цагдаагийнхан түүний гэрээс мах эвдэх том төмөр тавцан, хүүхдийн хэмжээтэй модон авс болон гав, гинж, том балиус хутга болон янз бүрийн садар самуун, хүний мах идэх талаарх ном, сэтгүүл мөн хэд хэдэн мах хөлдөөгч зэргийг олсон байна.
Тэрбээр гэмт хэрэг үйлдэх гэж байснаа хүлээсэн бөгөөд үүнийхээ хариуд 27 жилийн ял сонсож магадгүй гэнэ. Түүний шүүх хурлыг ирэх пүрэв гаригт хийхээр болсон байна. Мөн түүнийг урьд өмнө ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан болзошгүйг мөрдөн шалгаж байгаа хэмээжээ.
www.todaynews.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ