ЭХЭМҮТ: Зоос залгисан дөрвөн настай хүүхдийн зоосыг амжилттай авч, эмчилгээг үргэлжлүүлж байгаа

ЭХЭМҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Олон нийтийн сүлжээнд дөрвөн настай хүүхэд зоос залгисантай холбоотой асуудлаар мэдээлэл нийтлэгдсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргэж байна. “А” овогтой “А” дөрвөн настай, эрэгтэй хүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зоос залгисан гэх шалтгаанаар Хүүхдийн яаралтай тусламжид хандсан. Рентген шинжилгээгээр ходоодонд гаднын биет (зоос) байгаа нь тогтоогдсон. Тухайн үед эмчийн зүгээс гаднын биет нь зарим тохиолдолд 48 цагийн дотор өтгөнөөр гадагшлах боломжтой тул хоолоо сайн идүүлж, ажиглалт хийхийн зэрэгцээ хоёр хоногийн дараа хяналтад ирэх зөвлөгөө өгч буцаасан.

2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дахин ирж үзүүлсэн бөгөөд дурангийн (ЕМА) аргаар авах заалттай байсан ч хүүхэд хоол сойгоогүй байсан тул 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хоол сойж ирэхийг зөвлөн буцаасан. 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүүхэд дахин ирж, холбогдох шинжилгээ, үзлэг хийгдсэний дараа дурангийн (ЕМА) аргаар ходоодноос гаднын биет (зоос)-ийг амжилттай авсан.

Үүний дараа холбогдох тасагт шилжүүлэн хэвтүүлж, цаашдын хяналт, эмчилгээг үргэлжлүүлж байна. Манай эмнэлэг нь тухайн тохиолдолд эмнэлзүйн заавар, стандартын дагуу шат дараалсан тусламж үйлчилгээ үзүүлсэн болно. Нэмэлтээр, товлолын бус буюу нэмэлт цагаар үзүүлэх үйлчилгээг үндсэн цагийн үзлэгийн дундуур зохион байгуулдаг тул тодорхой хэмжээний хүлээгдэл үүсэх боломжтой байдаг. Мөн яаралтай тусламж шаардлагатай хүүхдүүдийг эрэмбэлэн түрүүлж үздэг журмыг баримталдаг. Хүүхдүүд амандаа янз бүрийн зүйл хийх, санамсаргүйгээр залгих тохиолдол элбэг байдаг тул эцэг, эх, асран хамгаалагчид энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    DR. ADITY (105.119.33.106)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 10 | Хариулах