УИХ дахь намын бүлэг хуралдана

 Дэлхийн рок-н-роллын өдөр тохиож байна.

 

10:00 цагт: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана.

11:00 цагт: ЦХИХХЯ болон ЦЕГ-аас хамтран зохион байгуулж байгаа "Эвдрээгүй ирээдүйг бүтээе" Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг аяны нээлт Нийслэлийн цагдаагийн удирдах газарт болно. 

11:00 цагт: Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн, цаашид хэрэгжүүлэх ажил, үйл ажиллагааны талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газарт мэдээлэл өгнө. 

 

 

Үзэсгэлэн:

-Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

 

 

 

Хилийн чанадад: 

-БНХАУ-ын Бээжин хотноо Цахилгааны инженерчлэл дэх хиймэл оюун ухааны асуудлаарх олон улсын хоёрдугаар симпозиум /ISAIEE 2026/ энэ сарын 13-ныг хүртэл болно.

 

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 

 

-Швейцарын Женев хотноо UNCTAD буюу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комиссын 16 дугаар чуулган энэ сарын 17-ныг хүртэл болно.

 

-Вашингтон хотноо Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт болж, Төв банкуудын ерөнхийлөгч, Сангийн сайд нар дэлхийн эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг энэ сарын 19-нийг хүртэл хэлэлцэнэ.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

 

Орон нутагт:

Өвөрхангай: "Зочломтгой монгол хүн" аялал жуулчлалын нэгдсэн форум Хөгжимт драмын театрт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ