Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарыг халз тоглолтод урьжээ
Шатрыг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулсан улс орнуудад сурагчдын математик, физикийн чадвар 30 хувиар, сурлагын ерөнхий чанар 20 хувиар өсөж байгаа эерэг үзүүлэлт гарчээ. Энэхүү амжилттай туршлагыг Казахстан, Армен, Хятад, Сингапур зэрэг улсууд "Chess in School" хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж байна. Шатрын спорт бол зөвхөн нүүдэл биш, хүний анхаарал төвлөрөлт, критикал сэтгэлгээг хөгжүүлдэг болох нь сүүлийн үеийн судалгаагаар харуулж байна.
Түүнчлэн Казахстан улсад Дэлхийн сургуулийн багийн аварга тэмцээн зохион байгуулагдав. Монгол улсаа төлөөлөн Багануур дүүргийн сурагчдын баг амжилттай оролцож 26 багаас 8 дугаар байрт шалгарч, Монгол хүүхдүүдийн оюуны чадамжийг дэлхийд тамгалав.
Энэхүү арга хэмжээнд Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворковичийн урилгаар Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар оролцож, шатрыг ОУ-д хөгжүүлэх, шатрыг Монголын боловсролын системд нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон юм.
Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь тэмцээний ивээн тэтгэгч, "Фрийдом Холдинг"-ийн ТУЗ-ын дарга, Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Г.Занданшатарыг халз тоглолтод урьсан явдал байлаа.
Г.Занданшатар цагаанаар тоглож "Итали гараа"-г сонгон авчээ. Тэрээр тоглолтын турш хурц, ширүүн довтолгоог тасралтгүй өрнүүлсээр Казахстаны тэрбумтныг буулган авлаа.
Удалгүй Казахстаны шатрын холбооны Гүйцэтгэх захирал, мэргэжлийн Их мастер түүнийг тоглолтод урьсан юм. "Испани гараа"-гаар эхэлсэн энэхүү хүнд тулаанд Их мастер өргийн эхнээс ширүүн довтолгоо хийсэн бол Г.Занданшатар дунд үеэс хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилжих нарийн стратеги гаргаснаар тоглолтын санаачлагыг гартаа авсан юм. мэргэжлийн Их мастертай нэлээдгүй удаан үргэлжилсэн тулаан тэнцээгээр өндөрлөсөн нь тэмцээний эргэн тойронд хэвлэлийн анхаарлыг татлаа.
Монголын шатрын холбоо Chess in School буюу шатрыг ЕБС-ийн хөтөлбөрт оруулахаар ажиллаж буй энэ үед Холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар, дэлхийн тэрбумтаныг хожиж, мэргэжлийн их мастертай энэ зэрэгцүүлж тоглож, сурагч хүүхдүүд 8 дугаар байранд орж оюун ухааны бяраа гайхуулсан нь Монгол шатарчдын нэр хүндийг өндөрт өргөсөн үйл явдал болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ