Өнөөдөр төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 64 жилийн ой тохиож байна.
Өнөөдөр төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 64 жилийн ой тохиож байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар тус улсад хийх төрийн айлчлал эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 20-23-нд болох айлчлалын хүрээнд Монгол-Казахстаны бизнес форум болохын зэрэгцээ Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн концер толилуулж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцох юм.
09:00 цагт: “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн соёлын сайн туршлага, үр дүн” сэдэвт форум МҮЭСТ ордонд болно.
09.30 цагт: “Төр, хувийн хэвшлийн түншлэл -Хөрөнгө оруулалтын боломж” 7 хоногийн үйл ажиллагааны нээлт Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болно.
10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг Төрийн ордонд хуралдана.
11:30 цагт: Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмын талаар Завхан аймгийн нутгийн зөвлөл болон хамтран зохион байгуулагчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монголын өмгөөлөгчдийн холбооноос үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагт: "Эсгий гайхамшиг-Шинэ дуу хоолой" багш шавийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно.
19:00 цагт: “Үлдэх Зориг” баримтат киноны нээлт Корпорейт Конвейшн центрт болно.

-С.Зориг агсны хөшөөнд гэр бүл, найз нөхөд болон АН, ИЗНН тэргүүтэй улс төрийн намууд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлнэ.
Үзэсгэлэн:
-Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
-“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-АНУ-д зохион байгуулах дэлхийн нэр хүндтэй долоон марафоны нэг /World Marathon Majors/ Бостоны марафонд МУГТ, марафонч Б.Сэр-Од оролцоно.
-Эх орончдын өдрөөр 130 дахь удаагийн Бостоны марафон болно.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Орон нутагт:
Завхан аймагт боловсролын эвэнт зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ