Улсын заан С.Сүхбат ахлагчтай "Хатант интернэйшнл" баг “АЛТАН ЦОМ”-ын тэргүүн байр эзэллээ

1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай "Алтан цом"-ын төлөөх барилдаанууд өнөөдөр өндөрлөлөө. "Алтан цом"-ын тэргүүн байрын төлөө Улсын арслан Э.Батмагнай ахлагчтай "М-Си-Эс Энержи" болон Улсын заан С.Сүхбат ахлагчтай "Хатант интернэйшнл" багууд хоорондоо өрсөлдөж, 14:11 харьцаагаар "Хатант интернэйшнл" баг ялалт байгуулж, хоёр дахь удаагаа тэргүүн байрыг эзэллээ.

Харин өчигдөр "Алтан цом"-ын гуравдугаар байрын төлөөх барилдаанд Дархан аварга Н.Батсуурь ахлагчтай “Хамаг Монгол” баг, Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ Скайтел” баг өрсөлдсөн юм. Улмаар "Хамаг Монгол" 14:11 харьцаагаар ялсан юм.

1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай энэхүү барилдааны тэргүүн байрын баг ₮500 сая, дэд байр ₮250 сая, гуравдугаар байр ₮150 сая, дөрөвдүгээр байр ₮100 сая, тавдугаар байр ₮65 сая, зургаадугаар байр ₮60 сая, 7-8 дугаар байрт шалгарсан баг тус бүр ₮50 саяын бай гардаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ