Ногоон автобусны хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэж байна
“Ногоон автобусны” гэх 24 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцэж байна.
Тодруулбал, “Ногоон автобусны” гэх тодотголтой Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Б.Мөнхболд, Б.Алтаншагай, О.Лувсандагва, О.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбадрах, Ц.Хадбаатар, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Б.Баярмаа, А.Чойжилсүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, С.Бямбасүрэн, Ж.Эрдэнэбат, А.Ганхуяг, Ц.Болортуяа, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нарт холбогдох 93 хавтаст хэргийг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлууд болон прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товложээ.
Уг хэргийн улмаас учирсан 134.5 тэрбум төгрөгийн хохирлоос 58 тэрбум төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 ширхэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ