Засгийн газар “Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд тус хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

-Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригийн санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нарагаас санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-“Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Хаягдал усыг цэвэрлэж, дахин ашиглах үйл ажиллагааг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Ерөнхий сайдын шуурхай үүрэг даалгаврын биелэлтийн талаар

-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2025 оны жилийн эцсийн тайлангийн талаар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ