П.Батчулуун: Эрх зүйн орчин тодорхой болсноор донор хүлээж буй олон хүний амь насыг аварна
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Хуулийн төслийн талаар П.Батчулуун эмчээс тодрууллаа.
Тэрбээр "Хамгийн гол нь амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг сэргээх, улмаар энэ эмчилгээг хүлээж байгаа олон хүний амь насыг аврах боломж бүрдэнэ. Мөн эрх зүйн орчныг тодорхой болгосноор ирээдүйд энэ эмчилгээ хийх эмч, эмнэлгийн мэргэжилтэнд урам зориг болно. Мөн хуулийн төсөлд НДШ төлсөн эсэхээс үл хамааран МУ-ын иргэн амьгүй донор болсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршоох тэтгэмж гэр бүлд нь олгохоор тусгасныг байнгын хороон дээр дэмжээнд байна" гэв.
Донорын тухай хуулийг 2022 оны нэмэлт, өөрчлөлтөд тэтгэмж олгох асуудлыг тусгасан ч НДШ төлдөг байх гэж заасан нь амьдралд нийцэхгүй байсан юм.
Түүнчлэн сүүлийн хоёр жилд хүлээх жагсаалтад байгаа иргэд хорвоогийн мөнх бусыг үзсэн тохиолдол цөөнгүй гарсан. Цаашид эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, амьгүй донорны талаар иргэд олон нийтэд зөв ойлголт өгөх ажлууд зохион байгуулах нь чухал. Монголчууд сайхан сэтгэлтэй хүмүүс. Бурхан болсон ч хүний амь насыг аварч, үлдэж байгаа хүмүүст хайр халамж үлдээх буянт үйл дэлгэрэх нь тодорхой. Цаг хугацааны багахан саад байгаа л гэж хардаг" хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ