УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

 Дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар тус улсад энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийж байна.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

12:00 цагт: Нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар дунд сургуулиас “Гудамжны номын сан” номын солилцоо, хүүхдийн уншлагыг “Сандэй плаза” худалдааны төвийн эсрэг талд зохион байгуулна.

12:00 цагт: Улсаа аваръя холбооноос “Монгол сэхэх үү-Мөхөх үү” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:30 цагт: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас ахмад настнууд тэтгэврийн нэмэгдэл шаардан өлсгөлөн зарлаж, үүсэх сөрөг үр дагаврыг төр, Засгийн газар хариуцахыг мэдэгдэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

-"Боловсролын шинэчлэл-2026" үзэсгэлэн "Мишээл экспо" төвд болно.

Үзэсгэлэн:

-“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.  

-“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.

-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна. 

-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад: 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ