Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +3+5 хэм, өдөртөө сэрүүсэж +9+11 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -1-3 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж +10+12 хэм дулаан байна гэж
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -1-3 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж +7+9 хэм дулаан байна.
Дөрөвдүгээр сарын 23, 24-нд нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна.
Агаарын температур:Нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж, шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6+11 хэм, бусад нутгаар 0+5 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Ул голын хөндийгөөр +7+12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20+25 хэм, бусад нутгаар +13+18 хэм дулаан байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгороор, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ