Х.Нямбаатар: Тойруулж буудаж байхаар намайг шалга

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн гэрт өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгжлэг хийж, түүнийг 48 цагаар саатуулах шийдвэр гаргажээ. 

Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр /2026.04.27/ цахим хуудаснаа, Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна.

Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь, Т.Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм. 

Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг нь олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна. 

Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь хоёр арга бий. 
1. Намын хурлаар
2. Хонгилоор

Мэдээж хоёр дахийг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга. Үүр шөнийн баривчилгааны мэдээг цаг алдалгүй Туулын замыг эсэргүүцсэн бригадууд, "төрийн төв хэвлэлүүд" мэдээлэх юм гэжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ