Энэ долоо хоногт Монгол Улсад
2026 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
4 дүгээр сарын 27-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
4 дүгээр сарын 27-нд: “Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол ШУТИС-ийн I байрны Урлаг зааланд болно.
4 дүгээр сарын 27-нд: Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.
4 дүгээр сарын 27-нд: “Евразийн эдийн засгийн холбоо ба Монгол Улс: Боломж, сорилт” хэлэлцүүлэг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хурлын танхимд болно.
4 дүгээр сарын 28-нд: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тохионо.
4 дүгээр сарын 28-нд: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ шат Тусгаар тогтнолын ордонд болно.
4 дүгээр сарын 28, 29-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
4 дүгээр сарын 29-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 29-нд: “Ариун хаврын тахилга” бүжиг Улаанбаатар театрт болно.
4 дүгээр сарын 29-нд: "Үүрийн туяа" хамтлагийн “Эх орны өглөө” тоглолт Монгол бөхийн өргөөнд болно.

4 дүгээр сарын 29, 30нд:“JAZZ NIGHT” концерт Улсын филармонид болно.
4 дүгээр сарын 30-нд: Олон улсын жааз хөгжмийн өдөр тохионо.
4 дүгээр сарын 30-нд: МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн “Хэвлэлийн эрх чөлөө-Бидний эрх чөлөө” өдөрлөг болно.
4 дүгээр сарын 30-нд: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө үндэсний сүлжээнээс “Энх тайван ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн Төвд зохион байгуулна.

4 дүгээр сарын 29-нөөс 5 сарын 2-нд: ССАЖЗЯ, Монголын ресторан, Зоогийн газрын холбоо ТББ хамтран "TOURISM & HOSPITALITY READINESS PROGRAM-MONGOLIA 2026" төслийг хэрэгжүүлж, зочид буудал, жуулчны бааз, амралтын газар, зам дагуух зоогийн газруудын ажилчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулна.
4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 1-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
5 дугаар сарын 1-нд: Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр тохионо.

5 дугаар сарын 1-нд: Монгол Улсын оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
5 дугаар сарын 1-нд: “Тэрбум мод тарих үндэсний өдрүүд” 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулна.
5 дугаар сарын 1-нд: Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж буй “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлын форум” Новотел зочид буудалд болно.
5 дугаар сарын 2-нд: Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр
5 дугаар сарын 2-нд: “BEST BUZZER 2026” Монгол бөхийн өргөөнд болно.
5 дугаар сарын 2-нд: Хөрс хамгаалах үндэсний өдөр тохионо.
5 дугаар сарын 2-нд: А.Адан “Жизель” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ