“Жендэрт хүртээмжтэй санхүүжилтийг зах зээлийн хяналтад нэгтгэх нь” олон улсын хурал болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

09:00 цагт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт 2 дахь өдрөө үргэлжилнэ.

09:00 цагт: “Жендэрт хүртээмжтэй санхүүжилтийг зах зээлийн хяналтад нэгтгэх нь” олон улсын хурал “Блью скай” зочид буудалд болно. 

10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

11:30 цагт: 14 дэх удаагийн Азийн мотоспортын шилдэг эвентийн шагналт "POWER EXPO & FESTIVAL 2026"  наадмын танилцуулгыг Power king LLC Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ. 

19:00 цагт: “Basketball Champions League East Asia” тоглолт M bank arena ордонд болно.  

-МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн нээлттэй өдөрлөг болно.

-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

-Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого" энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд энэ сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна. 

- “Тэрбум мод тарих үндэсний өдрүүд”  6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна. 

-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

 

Хилийн чанадад: 

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэнэ.
  • Африкийн соёлын өвийг таниулах, хамгаалах зорилготой Африкийн дэлхийн өвийн өдөр 
  • Нью-Йорк хотноо Олон улсын шилжилт хөдөлгөөний дүн шинжилгээний форум НҮБ-ын төв байранд энэ сарын 8-ныг хүртэл болно.
  • Испани улсад  /La Vuelta Femenina/ Эмэгтэйчүүдийн олон өдрийн дугуйн уралдаан энэ сарын 10-ныг хүртэл болно.
  • ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна. 
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ