Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

Сүүлийн жилүүдэд улс төрийн тайзнаа дахин тодрон гарч ирж буй эрхмүүдийн нэг бол Г.Занданшатар. Тэрбээр улс төрийн карьераа эрчимжүүлж, олон нийтийн анхаарлын төвд дахин орж ирлээ.

Ингэхдээ спикер байхдаа буу зурж тоглож байснаа ёжлон буудаж сурах бэлтгэл хийж буйгаар шинэ дүрээ харуулаад амжив.

2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч тойрогтоо ялалт байгуулж чадаагүй Г.Занданшатар улс төрийн идэвхээ бууруулаагүй бөгөөд 2025 онд Ерөнхий сайдаар томилогдон богино хугацаанд гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилласан. Түүний Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа урт байгаагүй ч олон нийтэд хүрэх арга барил, сошиал орчин дахь идэвхээрээ бусдаас ялгарч чадсан гэгддэг.

Ялангуяа цахим орчинд хамгийн идэвхтэй улстөрчдийн нэг болж, богино хэмжээний рийл контент, орчин үеийн өнгө төрх бүхий бичлэгүүдээрээ залуусын анхаарлыг татаж байв. Улс төрийн өндөр албан тушаалтнууд дундаас илүү “контентлог” имиж бүрдүүлж, өөрийгөө илэрхийлэх шинэ хэлбэрийг ашигласан нь түүнийг сошиал орчинд онцгойруулсан.

Гэвч 2026 оны эхээр түүнийг Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлсөн. Улс төрийн хүрээнд энэ үйл явдлыг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж буй. Чухамдаа У.Хүрэлсүх түүнийг МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх боломжит гол нэр дэвшигчдийн нэг хэмээн үнэлж, улмаар илүү том улс төрийн зорилгын төлөө “бэлтгэлд гаргасан” байж болзошгүй гэх нь ч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ