Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
2026 оны тавдугаар сарын 04-нөөс 13-ныг хүртэлх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 05-нд нутгийн зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Хур тунадас: 04-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 05-нд нутгийн зарим газраар, 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Дарьгангын тал нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05, 12-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 05-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 05-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 05-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 05-нд сэрүүхэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ